Би ганцаар оршихуй
ба үүрийн дөрвөн цагийн сэрүүлэг
Irene намайг зурсан нь
Би төрөхдөө ганцаар
Ихэр минь ч ганцаар
Би үхэхдээ ганцаар
Ихэр минь ч ганцаар
Хэрвээ би хамтын бодохуйд автагдаагүй бол
Билиг оюун минь ч ганцаар
Хэрвээ би хамтын мэдрэхүйд захирагдаагүй бол
Бодол сэтгэл минь ч ганцаар
Нойр хулжаасан гашуун бодол
Ганцын минь л хэсэг
Өдрийг барсан сэрүүн зүүд
Ганцын минь л хэсэг
Үүрийн дөрвөн цаг
Эл оршихуйн минь сэрүүлэг
Үг холбон сараачих нь
Эл оршихуйн минь дуртгал